Т.Доржханд: Бидний дунд хулгайчтай холбогдсон, хулгай хийсэн үүх түүхтэй нэг ч хүн байхгүй

Бид энэ улсад хулгай хийхгүй, худлаа ярихгүй. Энэ улсад шинэ сонголтыг бий болгоно. Төрийг засах гэж сонгуульд орж байгаа юм гэлээ.

Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Ёс зүй намаас бүрдсэн “Зөв хүн электорат эвсэл” нэр дэвшигчдийнхээ нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “Аль ч улсад очсон мэргэжлээрээ ажиллах боломжтой ийм боловсон хүчин эвслээс дэвшиж байгаагаараа онцлогтой. Нэр дэвшигчид олон улсын нэр хүндтэй дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан. 60-70 хувь нь мастерынхаа зэргийг хамгаалсан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс эвслээс дэвшиж байгаа. Хулгайчидтай хулгайчид тэмцэнэ гэж байдаггүй юм. Бидний дунд хулгайчидтай холбогдсон, хулгай хийсэн үүх түүхтэй нэг ч хүн байхгүй. “Зөв хүн электорат” эвслийн ард талд янз янзын улстөрчид байна. Тухайлбал, Ц.Элбэгдорж болон МАНАН-ын гар хөл байна гэсэн ор үндэсгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.

Өнөөдөр энд зогсож байгаа хүмүүс тэр хүмүүсээс хамааралгүйгээр ажил хөдөлмөрөө эрхлээд ирсэн. Бидний ард 3.3 сая монголчууд л бий. Бид энэ улсад хулгай хийхгүй, худлаа ярихгүй. Энэ улсад шинэ сонголтыг бий болгоно. Төрийг засах гэж сонгуульд орж байгаа юм” гэлээ.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.55.188.44) 2020-05-23 00:16:48
АТОЗ deer ochood geree hii tegeed itgii