Ерөнхий сайдын ЗИЛ-130 машин хөлөглөж байгаа “ховор” агшин

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2018 онд Крымийн хойгийг Оросын эх газартай холбосон авто замын гүүрийг нээхдээ ЗИЛ-130 машин унаж яваа гэрэл зураг бий. Үүнтэй холбогдуулан цахим сүлжээнд иргэдийн зүгээс “Путин стайл” зэргээр хошигнох явдал ч харагдсан юм. Бид ч хошин шогийн мэдрэмжтэй улс даа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Эрх баригч намын хувьд дарга нь Засгаа байгуулж, удирдаж чиглүүлснээрээ онцлог байлаа. Одоо үлдсэн багахан хугацаанд бүр ч их хичээх цаг. Сонгууль ч болдогоороо болно. Иргэд ч дүнгээ тавьдгаараа тавина.

Учир нь халдвар дотроо алдаагүй цөөн улсын нэг. Мөн төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой хэмээн мэргэжилтнүүд болон намуудын зүгээс үзсэн юм. Нөгөөтээгүүр, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар цар тахлын үед тодорхой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж, халдварыг барьж чадсан нь тус намыг ялалтад ч хүргэж магадгүй юм. Мэдээж сонгуулийн дүнг урьдчилан таамаглах боломжгүй ч ингэж л харагдаж байна.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоотой нэгэн зураг цахим орчинд тарж, анхаарал татаж эхэллээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвс ачсан, чиргүүлтэй ЗИЛ-130 машин жолоодож яваа бичлэгээ өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа өчигдөр нийтэлжээ. Тэрбээр Монгол Улсын уг бичлэгийн тайлбарт Ард түмний минь алтан шар зам өлзийтэй байг (Миний хувийн архиваас, 2019 он) гэсэн байв.

Ер нь дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүдээс олон нийтийн өмнө хүнд даацын ачааны автомашин жолоодож байсан тохиолдол цөөн. Тухайлбал, хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2018 онд Крымийн хойгийг Оросын эх газартай холбосон авто замын гүүрийг нээхдээ ЗИЛ-130 машин унаж яваа гэрэл зураг бий. Үүнтэй холбогдуулан цахим сүлжээнд иргэдийн зүгээс “Путин стайл” зэргээр "хошигнож" гарав. Бид ч хошин шогийн мэдрэмжтэй улс даа. Ямар ч гэсэн Ерөнхий сайдын ЗИЛ-130 машин хөлөглөж байгаа зураг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ч гэж хэлж болох “ховор” агшин байлаа.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Хүрэлсүх (66.181.161.118) 2020-05-21 18:57:12
Рutin haana 30 unasan ym??? Manai setguulchid bas saihan burdag uls shuu ha ha...