Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ОХУ-аас ирсэн Цэргийн сургуулийн нэг оюутнаас дахин халдвар илэрлээ.

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 21-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүнд нь коронавирус илрээгүй. Халдвар энэ сарын 13-нд ирсэн Цэргийн сургуулийн оюутнаас илэрсэн.

Анх 55 оюутнаас халдвар илэрч байсан бол нэмэгдээд 57 болж байна. Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийсэн. Энэ нь Интермед эмнэлэг, нийслэлийн дүүргүүдээс сонгон авч хийсэн. Коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 42 хүний шинжилгээ хийгдсэн. 

Мөн сайн мэдээ дуулгахад өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Хүмүүсийн эмчлэгдэж байгаа хугацаа 30-40 хоног байна. Дээд тал нь 55 хонож байсан" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.94.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.