Малчдын ноосны урамшууллыг дансанд оруулж эхэллээ

Малчдын ноосны урамшууллыг өнөөдрөөс дансанд нь оруулж эхэлжээ.

Малчдын ноосны урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ. Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 онд арьс, шир гүн боловсруулах 12 үйлдвэрт тушаасан 2.419.559 ширхэг богийн арьсанд 7.124.082.000 төгрөг, 190.638 ширхэг бодын ширэнд 2.788.965.000 төгрөг нийт 2.610.197 ширхэг арьс, ширэнд 9 орчим тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг дээрх журмын 4 дэх хэсэг 4.10-т заасны дагуу төрийн сангаас 37,825 малчдын дансанд өнөөдрөөс олгож эхлээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.