Дэлхий нийтээр халдварын эсрэг вэкцин гарган авахад шамдаж, одоогоор 130 гаруй туршилт явагдаж байна.
Тухайлбал, халдвар авсан иргэдийг эмчлэхэд АНУ-д “Ремдизивир” эмийг үр дүнтэй байна гэж үзэж байгаа бол Японд “Фавипиравир” эмийг түлхүү хэрэглэж байна. Харин ОХУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сард гарган авсан дээр дурьдсан эмүүдийн нэгэн төрөл болох “Авифавир”-ыг 40 өвчтөн дээр туршсан нь сайн үр дүнд хүрч, эдгэрэлт нь хурдасч, сөрөг үр дагавар багатай байгаа гэжээ.
Одоогоор уг эмийг ОХУ-ын 9 муж, хязгаарын 30 гаруй эмнэлэгт хэрэглэхээр шийдвэрлэн, хүргүүлж байгаа юм байна. Эмийг бүтээхэд ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлжээ.