Автомашинд мөргүүлсэн явган зорчигч эмнэлэгт хүргэгдээд нас баржээ

Чингэлтэй замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин нь явган зорчигч 43 настай, эрэгтэй Г-г мөргөж, Hyundai Porter маркийн автомашин араас мөргөсөн. Явган зорчигч Г нь ГССҮТ-д хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 313 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь нас хохирчээ.

Тухайлбал, энэ сарын 23-ны өглөөний 06.00 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Crown маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай эрэгтэй Х-ын амь нас хохирчээ. Мөн өдрийн 20.50 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин нь явган зорчигч 43 настай, эрэгтэй Г-г мөргөж, Hyundai Porter маркийн автомашин араас мөргөсөн. Явган зорчигч Г нь ГССҮТ-д хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.228.21.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.