У.Хүрэлсүх: Манай ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгож ОХУ-д 72 сая рубль хандивлаж байна

Хойд хөрш ОХУ коронавирусний эсрэг тэмцэж байгаа энэ хүнд цаг үед Монголын ард түмний халуун дотно сэтгэлийн илэрхийлэл болгож энэхүү тусламжийг илгээж байна гэлээ.

Монгол Улс Оросын ард түмэнд 72 сая рублийн тусламж илгээлээ. Энэ үеэр "Зовох цагт нөхрийн чанар танигдана. Дэлхийн дайны үед ч хамтдаа байсан хоёр орны ард түмэн энэ удаа ч дэлхийг нөмөрсөн тахлын эсрэг хамт зогсож байгаагаа харууллаа.

Хойд хөрш ОХУ коронавирусний эсрэг тэмцэж байгаа энэ хүнд цаг үед Монголын ард түмний халуун дотно сэтгэлийн илэрхийлэл болгож энэхүү тусламжийг илгээж байгаа"-г Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо. ОХУ-ын элчин сайд Азизов Монголын ард түмний тусламжийн бичгийг магнайдаа адислан чин сэтгэлийн талархал илэрхийлж хүлээн авчээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.228.21.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.