Бразил улсад хоногт 990 орчим хүн коронавирусний халдварын улмаас нас барж байна

Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо 92.5 мянгаар нэмэгдэж нийт 5.6 сая хүн өвчлөөд байна. Нэг өдөрт нас барж буй хүний тоогоор Бразил улс тэргүүлж байна.

Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо 92.5 мянгаар нэмэгдэж нийт 5.6 сая хүн өвчлөөд байна. Нэг өдөрт нас барж буй хүний тоогоор Бразил улс тэргүүлж байна. Тус улсад хоногт 990 хүн нас баржээ. АНУ-д хоногт 790 хүн нас барсан үзүүлэлтээр хоёрдугаарт жагсаж байна.
Халдварын шинэ тохиолдлын тоогоор тэргүүлж буй орнууд тухайлбал, АНУ-д 19 мянга, Бразилд 14.5 мянга, ОХУ-д 8.9 мянга, Энэтхэгт 5.8 мянга, Перуд 5.8 мянган шинэ тохиолдол тус тус нэмэгджээ.
Харин ОХУ-д хоногт 8.9 мянган тохиолдол шинээр нэмэгдсэн бол 12.3 мянган өвчтөн эдгэрэн гарчээ. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 362.3 мянгад хүрлээ. ОХУ-д шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо сүүлийн долоон хоногт аажмаар буурч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.254.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.