Д.Нямхүү: Москвагаас ирсэн долоон оюутнаас коронавирус илэрлээ

Москвагаас ирсэн долоон оюутнаас халдвар илэрч, зургаан хүн эдгэрлээ.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 26-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар нэг лабораторид 248 хүнд шинжилгээ хийлээ. Үүний 241-ээс нь халдвар илрээгүй.

"Дээрхийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаа, ажиглах байранд тусгаарлагдсан 171 хүн, тандалтын зорилгоор найман хүн шинжилгээ хийсэн. Эдгээрт халдвар илрээгүй. Мөн Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолоочид шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан.

Харин долоонд хүнд коронавирус илэрлээ. Үүнд энэ сарын 26-нд Москвагаас ирсэн зургаан хүнээс илэрсэн. 

Мөн энэ сарын 13-нд Москвагаас ирсэн цэргийн оюутны онгоцноос ирсэн оюутны давтан шинжилгээнд илэрлээ. Хариу нь эерэг гарсан долоон хүн бүгд оюутан байна. Цэргийн онгоцоор ирсэн оюутнаас 14 дахь хоногт халдвар илэрснээс харахад 21 хоног тусгаарлах нь зөв болохыг харуулж байна.

Түүнчлэн сайхан мэдээ дуулгахад өнөөдөр зургаан хүн эдгэрсэн. Эдгээр нь бүгд оюутан бөгөөд 14 хоногийн эмчилгээ хийгдсэн. Оюутнууд хамгийн богино хугацаанд эдгэрч байна. Өнөөдөр өглөө 06.30 цагт ОХУ-аас 340 хүн ирсэн. Эдгээрийг тусгаарласан. Сорьцоо хурдан авч хийнэ. Гаднын улсад хамгийн хүнд байгаа нь оюутнууд юм. Тиймээс оюутнуудаа онож авчирлаа. Хамгийн гол нь эмч нарын хувьд тусгаарлалтыг зөв хийж байна" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.228.21.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.