Энэ онд Хятадын эдийн засаг 0.7 хувиар өсөж бусад улсуудынх буурна гэж үзжээ

Олон Улсын зээлжих зэрэглэл болон судалгааны Фитч агентлагаас энэ онд дэлхийн эдийн засаг -4.6 хувиар буурна гэсэн таамаг гаргажээ.

Олон Улсын зээлжих зэрэглэл болон судалгааны Фитч агентлагийн зүгээс дэлхийн болон улс орнуудын 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийн талаарх таамаглалыг шинэчлэн танилцуулжээ.

Тус агентлагийн зүгээс гаргасан шинэ таамаглалд энэ онд дэлхийн эдийн засаг -4.6 хувиар буурна гэж үзжээ. Тодруулбал, Евро бүсийн эдийн засаг -8.2 хувь, АНУ-ийн эдийн засаг -5.6 хувь, Японы эдийн засаг -5.0 хувь, ОХУ-ын эдийн засаг мөн -5.0 орчим хувиар буурна гэж үзжээ.

Харин Хятад улсын эдийн засаг 2020 оны эцэст 0.7 хувийн өсөлттэй буюу сааралтын ирмэг дээр хүрч очино гэж таамагласан байна. Түүнчлэн дэлхийн эдийн засаг ирэх 2021 онд сэргэж 5.1 хувиар өснө гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.228.21.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.