Мансуурсан үедээ төрсөн эхийгээ зодсон жүжигчин Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ төрсөн эхийгээ зодсон жүжигчин Т.Билэгжаргалд шүүхээс 2.8 жилийн хорих ял оноожээ. Уг бичлэгийг цагдаагийн байгууллагаас задалж байсан юм. 

Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ төрсөн эхийгээ зодсон жүжигчин Т.Билэгжаргалд шүүхээс 2.8 жилийн хорих ял оноожээ. Уг бичлэгийг цагдаагийн байгууллагаас задалж байсан юм. 

Түүнд нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны шилжүүлсэн юм. Улмаар шүүх хурал өнөөдөр болж түүнд 2.8 жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлэх шийдвэр гаргалаа. 

Хэргийг нэхэн сануулбал, Хар тамхитай тэмцэх газраас дайчлан баривчилсаны дараа түүний сэтгэцийг тодорхойлох шинжилгээ хийлгэсэн юм. Энэ дагуу шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагаас эхэлсэн ч СЭМҮТ-ийн шинжээчид "Сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй" гэсэн дүгнэлт ирүүлсэн байсан юм. Тиймээс Уг дүгнэлтийг баталгаажуулах үүднээс таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг гаргах нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг энэ сарын 13-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Гэвч дээрх шинжээчид Т.Билэгжаргалын сэтгэцийн шинжилгээний дүгнэлтийг тодорхойгүй шалтгааны улмаас шүүх хуралд ирүүлээгүй аж. Тиймээс шүүх хуралдаан удаа дараа хойшилсны эцэст өнөөдөр ийн хуралдсан юм. 

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.228.21.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.