Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 13 иргэнээс коронавирус илэрлээ

Энэ сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлдийн нислэгээр ирсэн нэг иргэнээс, өчигдөр Алтанбулгийн боомтоор орж ирсэн 12 хүнээс коронавирус илэрч батлагдсан тохиолдол 161 боллоо.

Энэ сарын 27-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг, Зоонозын өвчин судалын үндэсний төвд нийт 517 хүний сорьцонд шинжилгээ хийжээ. Үүнээс 13 хүнд коронавирус илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Шинжилгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд тусгаарлагдсан 352 хүн болон тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй. 

Харин 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, энэ сарын 26-нд Москвагийн онгоцоор 170 хүн ирсэн. Эдгээрээс давтан шинжилгээгээр нэмж нэг илэрлээ. Энэ нь оюутан юм. Мөн энэ сарын 27-нд Алтанбулгийн 340 хүн орж ирсэн. Эдгээрийн дотроос 12 хүнээс илэрсэн. Үүнээс 10 нь оюутан байна.

Эндээс харахад оюутнууд маш их халдвар авсан байгаа нь харагдаж байна. Голдуу нэгдүгээр курсийн оюутнууд байна. Сэтгэл санаа нь бэхжээгүй, жаахан хүүхдүүд шүү дээ. Олон бэрхшээлийг давж эх орондоо ирсэн. Бид байгаа онож хүнээ татаж авч гэж харж байна. Эднийгээ эмчилж эцэг, эхийнх нь хажууд авчирч байгаад баяртай байна. Ингээд нийт батлагдсан тохиолдол 161 боллоо. Үүнээс эдгэрсэн 43 байна. Өвчтөнүүдийн 107  нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. 

Мөн өнөөдөр 7.30 цагт ирсэн иргэдээс 21-ийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д авчирсан. Иргэдийн хувьд маш их сэтгэл гаргаж, хамтарч ажиллаж байна. Бид маш их талархаж байна. Хамтарч ажиллаж байгаа нь бидний урмыг сэргээж, бүхий л зүйлд нэмэр болж байгаа юм. Бид давтан шинжилгээ хийх асуудлыг стратеги төлөвлөгөөтэй хийнэ. Дараагийн шинжилгээнүүдэд ч халдвар илрэхийг үгүйсгэхгүй. Бид бүхий л талаараа хянамгай ажиллана. Бүх зүйл хяналтад бий" гэдгийг онцолсон юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.228.21.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.