Хүүхдүүд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст” компанийн эзэмшлийн талбайд амиа алджээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан хүртэл удаа дараа очин, тэдэнд шаардлага хүргүүлэхэд нь үл тоон, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь дөрвөн хүүхдийн аминд хүрчээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, “Хан талст” компанийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан хүртэл удаа дараа очин, тэдэнд шаардлага хүргүүлэхэд нь үл тоон, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь дөрвөн хүүхдийн аминд хүрчээ.

Тэд анхандаа наран шарлагын газар байгуулахаар зөвшөөрөл авч. Гэвч сүүлд нь барилга барих зөвшөөрөл авч, газрын зориулалтыг нь өөрчлүүлжээ. Нийслэлийн засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа буюу 2014 онд захирамж гарган, “Ханталст” компанид 3.36 га газар олгосон юм байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.228.21.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.