ХБНГУ-ын төдийгүй дэлхийд хурд хүч, тансаг хэрэглээг хэрэглэгчдийн өмнө "дархалсан" BMW компани Парис хотод өөрсдийн 3 серийн шинэ загварыг олон нийтэд танилцууллаа. Энэ удаагийн загвар нь 3 серийн 7 дахь удаагийн шинэчлэн гаргаж байгаа загвар гэдгийг онцоллоо. Ирэх сарын 2-ны өдрөөс эхэлж захиалга авах бөгөөд хэрэглэгчдийн гар дээр түлхүүр хүрэх аж. Энэ удаагий загвар нь өдрийн цагаар их гэрэл болон хаалганы гэрлүүдийг маш чамин загвараар урласан бөгөөд өөр олон зүйлүүд нэмэгдсэн гэдгийг онцолжээ.