Европын холбооноос манай улсад 50.8 сая еврогийн төсвийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Европийн холбооноос манай улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлнэ.

Европийн холбооноос манай улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр Элчин сайд Траян Лауренцю Христеа “Европийн холбооноос Монгол Улсад анх удаагийн төсвийн дэмжлэг үзүүлж байна. Энэ бол Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын баг хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм. Төсвийн дэмжлэг олгох тухай яриа анх Европийн хөгжлийн хамтын ажиллагааны сайд Монголд айлчлах үеэр хөндөгдсөн. Төсвийн дэмжлэг гэдэг нь ямар нэг зээл биш, буцалтгүй тусламж хэлбэрээр төсөв рүү шууд шилжүүлэг хийнэ. Энэхүү буцалтгүй тусламжийн шалгуур нь нээлттэй яриа хэлэлцээр, чадавх бэхжүүлсэн байдал зэрэг байдаг.

Төсвийн дэмжлэг нь бодит түншлэлд суурилж, тогтвортой хөгжлийн зорилтот хүрэх шинэчлэлийн явцыг дэмждэг.

Хэрвээ үр дүнд хүрвэл нэмэлт дэмлэг санхүүжилт олгодог. Энэ хүү төсвийн дэмжлэгээр хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлэх, татварын ил тод байдлыг хангах, төсөв санхүүд тавих хяналтыг сайжруулах юм. Нийт 43 сая еврогийн төсвийн дэмжлэг, мөн 7.8 сая еврог бодлогын арга хэмжээг дэмжих, техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлнэ.

Техник туслалцааны төсөл нь төсөв санхүүгийн ил тод байдал, уул уурхайгаас бусад салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байна. Хамгийн эхэнд шилжүүлэх гэж байгаа 16 сая еврог Монгол Улсын Засгийн газраас коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад зарцуулна. Энэ мөнгийг аль болох түргэн шилжүүлнэ.

Коронавирусний улмаас дэлхийн олон улсын эдийн засаг хүнд байдалд орсон. Тэр дундаа зарим бизнес зогсонги байдалд орсон, зарим нь үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоосон. Тиймээс бичил, дунд үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлагатай. Европийн сэргээн босголтын банктай хамтарсан төслийн хоёр дахь шатны төслийг эхлүүлэхээр болсон. Энэ төслийн хүрээнд 11 сая евро зарцуулна" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.