Армени улсын Ерөнхий сайдын гэр бүл коронавирусээр халдварлажээ

Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян болон түүний гэрийнхэн коронавирусээр халдварлажээ. 

Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян болон түүний гэрийнхэн коронавирусээр халдварлажээ. 

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа “Би болон миний гэр бүлийнхний шинжилгээний хариу эерэг гарлаа. Бидэнд одоогоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Биеийн байдал хэвийн байна. Гэрийнхэн маань тусгаарлагдаж, би гэрээсээ ажиллаж эхэлсэн” гэжээ.

Тэрбээр ажлын уулзалтын үеэр хэн нэгнээс халдвар авсан гэж үзэж байгаагаа мэдэгдээд амны хаалт зүүж, гараа тогтмол угааж бусадтай зайнаас харьцахыг иргэдэд уриалжээ.

 

Эх сурвалж: TACC

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.