Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 121.280 шинэ тохиолдол илэрсэн ба 18 улс оронд мянгаас дээш тохиолдол бүртгэгдэв.
Долоо дахь өдрөө дараалж дэлхийд 100 мянгаас дээш хүн халдвар аваад байгаа бөгөөд өмнө нь зөвхөн дөрөвдүгээр сарын 24, тавдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд шинээр халдварлагчдын тоо 100 мянгыг давж байв.
Ийнхүү нийт халдвар авагсдын тоо 6.56 сая болсноос 3.1 сая нь эдгэрээд байна. Мөн нэг өдөрт 4927 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 386.786 боллоо. Тодруулбал, нэг хоногийн дотор Бразилд 27.3 мянга, АНУ-д 20.5 мянга, Энэтхэгт 9.6 мянган шинэ тохиолдол илэрчээ. Мөн нас баралт хамгийн өндөр байгаа орноор Бразил улс тэргүүлсэн хэвээр байна.