Фамотидин эмийг уусан коронавирустэй өвчтнүүдэд богино хугацаанд эерэг үр дүн гарчээ

Фамотидин эм КОВИД-19 халдвартай өвчтөнүүдийн эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлж эерэг үр дүн гарчээ.

Хямд өртөгтэй фамотидин эм КОВИД-19 халдвартай өвчтөнүүдийн эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлж эерэг үр дүн гарчээ.

Тодруулбал, Германы Файнштейний нэрэмжит Анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусний халдвар авсан 10 өвчтөнийг судалгаанд хамруулж фамотидин эмийг өгчээ. Шар хөөрөх өвчинд хэрэглэдэг энэ эмийг өвчтөнүүд 80 мг тунгаар өдөрт гурван удаа дунджаар 11 хоног хэрэглэсэн байна.

Эдгээр арван өвчтөн бүгд фамотидин эм ууж эхэлсний дараа биеийн байдал нь сайжирч, нэг хоногийн дараа гэхэд шинж тэмдгийн үнэлгээ сайжирсан байна. Гэхдээ судлаачид хангалттай мэдээлэл байхгүй тул фамотидин эмийн үр дүнг нотлох боломжгүй гэдгийг анхааруулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.