Дэлхий нийтээр коронавирусний 107.270 шинэ тохиолдол илэрч, 3.157 хүн нас барснаар нийт халдварын тохиолдол 7.1 сая, нас барсан хүний тоо 408 мянга болжээ. Үүнээс өчигдрийн байдлаар 75 мянган хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 3.5 сая боллоо.
Халдвар нэг хоногийн дотор АНУ-д 19.044, Бразилд 18.925, ОХУ-д 8985, Энэтхэгт 8442, Пакистанд 4728 тохиолдлоор илэрлээ.