Хойд хөршид халдварын тохиолдол 485.2 мянгад хүрч, хил залгаа муж улсуудад эрчтэй нэмэгдсээр байна

Монгол Улстай хил залгаа муж улсуудад халдвар эрчтэй нэмэгдсээр байгаа нь гол эрсдэл болж байна.

Манай улсын хойд хөрш ОХУ-д халдварын тархалт төдийлөн намжаагүй өдөр тутамд 8-9 мянган шинэ тохиолдол нэмэгдсээр байгаа нь Монгол Улсын хувьд халдварын тархалтын гол эрсдэл болж байна.

Энэ сарын 9-ний өдрийн байдлаар ОХУ-д халдварын 8.6 мянган тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 485.2 мянгад хүрч байна. Эдгэрсэн хүний тоо 242.4 мянга, нас барсан хүний тоо 6.1 мянга, одоо эмчлэгдэж буй хүний тоо 236.7 мянгад хүрчээ.

Мөн хил залгаа ОХУ-ын муж, хязгаар, улсууд тухайлбал, Эрхүү мужид 206 тохиолдол нэмэгдэж, нийт 3083 тохиолдол, Буриад улсад 44 тохиолдол нэмэгдэж, нийт 1877, Забайкальскийн хязгаарт 83 тохиолдол нэмэгдэж, нийт 1634, Тува улсад 97 тохиолдол нэмэгдэж, нийт 1835 тохиолдол бүртгэгджээ.

Ойрын 2-3 сарын хугацаанд хойд хилийн боомтуудад тавих эрүүл ахуйн хяналт шалгалтын дэглэмийг өндөр, чанд хэвээр байлгаж, хил орчмын бүс нутгийн иргэд анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.