Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд халдварын 122 мянган шинэ тохиолдол илэрч, 7.9 саяд хүрч, нас баралт 435.166 боллоо.
Коронавирусний халдварын тархалт их байгаа улсуудад АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Чили улсууд багтаж байна. Тухайлбал, АНУ-д шинээр 19.7 мянган халдварын тохиолдол илэрч нийт 2.161.925, Бразилд 17 мянга илэрч, нийт 867.882, Энэтхэгт 11.3 мянга илэрч нийт 333.008, ОХУ-д 8.8 мянга илэрч 528.964, Чилид 6.9 мянга илэрч нийт 174.293 тохиолдол тус тус бүртгэгдлээ.