Коронавирусээр өвчилсөн элэгний хавдартай иргэн эдгэрчээ

Өнөөдөр 10 иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа.

ХӨСҮТ-ийн “Энэ сарын 14-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 250 хүнд шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан.

Тодруулбал, тавдугаар сарын 26-нд Москвагийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 27 ачаа тээврийн жолоочийн шинжилгээг хийсэн. Өнөөдөр сайхан мэдээтэй. 10 хүн эдгэрч, дараагийн шатанд шилжлээ. Үүнээс найм нь оюутан байна. Оюутнууд 17-19 хоног эмчлэгдсэн.

Үлдсэн хоёр иргэний нэг нь элэгний хавдартай 64 настай иргэн байна. Тэрбээр 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Нөгөө нь 49 настай иргэн 55 хоног эмчлүүлсэн” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.