Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчдийн нэг “Тоёота” компани 2021 оны “Lexus IS” загварын авто машинаа өчигдөр олон нийтэд танилцуулжээ.
Уг нь энэ сарын 9-нд нээлтээ хийхээр зарлаад байсан боловч цар тахлын улмаас хойшлуулаад байв. Тус авто машин нь Bridgestone Potenza дугуй, 3.5 литрийн V6 хөдөлгүүртэй. Гэхдээ 2013 оны загвартай тун төстэй ч оврын хувьд жижигрүүлжээ. Сонирхуулахад, уг машинаа Европт худалдаанд гаргахгүй байх төлөвлөгөөтэй байгаа аж.