Хүүхдийн паркт гарсан галыг нурманд оруулжээ

Гал Хүүхдийн ордны чанх урд байх ногоон байгууламжаас эхэлжээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр /2020.06.16/ гал гарлаа.

Галын тухай дуудлага онцгой байдлын алба болон цагдаагийн байгууллагад 11.15 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж, галыг нурманд оруулаад байна. Гал Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хойд хэсэг буюу Хүүхдийн ордны чанх урд байх ногоон байгууламжаас эхэлсэн гэх мэдээллийг албаныхан өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.