Гэрээсээ гараад сураггүй алга болсон 34 настай эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай багийн “Өндөрлөг” хорооллын оршин суугч иргэн  34 настай эмэгтэй гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай багийн /аймгийн баруун урд зүгт 244 км-т/ “Өндөрлөг” хорооллын оршин суугч иргэн  34 настай, эмэгтэй Н  зургаадугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг 06.16-ны өдрийн 22:25 цагт тус сумын Засаг дарга Ж.Мөнхтөр аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Тус сумын Засаг дарга Ж.Мөнхтөрөөр ахлуулсан орон нутгийн иргэд 06.15-ны өдөр сумын төв болон сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22.20 цагт түр зогсоосон.

06.17-ны өдрийн 04.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар очиж, 05.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.