Д.Лүндээжанцан: Хуульч гишүүдээс ачааны хүндийг үүрсэн нь Х.Нямбаатар

Хэр баргийн хүн зориглож, барьж авч чадахгүй маш том том хуулийг барьж авсан. Өөрт нь бол их төвөгтэй л байсан болов уу. Маш их хэл аманд өртсөн. Тэр зовлон дундуур харин шантрахгүйгээр гол чухал хуулиудыг барьж авч, батлуулж чадсан

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигч Х.Нямбаатарын талаар байр сууриа илэрхийлэв

-УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг баталсан. Энэ ажлын хэсгийг та ахалсан. Нэмэлт өөрчлөлтийн төслийг батлуулахад залуу гишүүдийн оролцоо хэр байв?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг батлахад, ялангуяа шүүхийн тогтолцоо болон нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой асуудал дээр Х.Нямбаатар хуульч хүн учраас маш их үүрэгтэй оролцсон. Х.Нямбаатар байгаагүй бол тэр хуулиуд өнөөдөр гарах байсан уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг баталсантай холбогдуулан түүнд хууль тогтоомжийг нийцүүлэх, арга хэмжээний тухай тогтоолын дагуу 45 хууль, тогтоомж гарна. Үүний дөнгөж дөрөв, тавыг нь одоогоор гаргаад байна.

-Шүүхийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ хэлэлцсэн байх аа?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэх хүрээнд өөрчлөлт хийгдэх нэг чухал хууль бол Шүүхийн тухай хууль. Энэ хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ хэлэлцсэн. Шүүхийн тухай хуулийг Шүүхийг шүүх шиг болгох, хуулийн байгууллагыг жинхэнэ утгаар нь ажиллуулах, хүний эрхийг хамгаалдаг, шударга ёс тогтоодог тогтолцоог бий болгоход Х.Нямбаатарын гүйцэтгэх үүрэг маш их гэж харж байгаа. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд хийсэн зүйлээс нь гадна ирэх дөрвөн жилд маш том үүрэг, хариуцлага, ачаа ирж байгаа гэж ойлгоорой. Энэ хүнд ачааг туршлага хуримтлуулсан улстөрч, Х.Нямбаатар шиг хуульч хүн үүрэх хэрэгтэй байна. Угаас Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдож гарах хуулийн хэлэлцүүлэг, өөрчлөлт хийх асар том үүрэг, хариуцлага, төрийн чухал ажлыг Х.Нямбаатаргүйгээр төсөөлж чадахгүй байна.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хууль зүйн Байнгын хороог толгойлж ажиллалаа. Үүргээ хэр биелүүлсэн гэж та үзэж байна вэ?

-Монгол Улсын Их Хуралд 2016-2020 онд хуульч мэргэжилтэй цөөн хүний нэг нь Х.Нямбаатар байлаа. Тэдний дотроос ачааны хүндийг үүрсэн нь Х.Нямбаатар яах аргагүй мөн гэж би хэлнэ. УИХ-ын Хууль зүйн байнгын хороог даргалах хугацаанд нарийн, төвөгтэй, ээдрээтэй, маргаантай асуудлууд орж ирсэн, хороогоо ч сайн удирдсан гэж бодож байна. Өөрөө ч хичээнгүй хүн юм. Их идэвх санаачилга, тэмүүлэлтэй залуу гэж би үнэлдэг.

Хэр баргийн хүн зориглож, барьж авч чадахгүй маш том том хуулийг барьж авсан. Өөрт нь бол их төвөгтэй л байсан болов уу. Маш их хэл аманд өртсөн. Тэр зовлон дундуур харин шантрахгүйгээр гол чухал хуулиудыг барьж авч, батлуулж чадсан.

Түүний хувьд хийж гүйцэтгэсэн зүйлийг нь ярих юм бол маш урт жагсаалт болно. Энэ ч утгаараа Х.Нямбаатар гишүүнд сэтгэл маш өег байдаг. Хамгийн гол нь Х.Нямбаатарт цаашид хийх зүйл их байна.

Сэтгэгдэл: (12)
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигч (202.126.90.149) 2020-06-21 18:53:46
Зөрчлийн хууль ард түмэнд ээлтэй хуулиу тэгээд...
Erdenemunkh (145.239.91.247) 2020-06-17 18:59:53
Mongol ulsiin hogjil, mon bolowsroliin salbar, ard irgeddee ih zuiliig hiij buteej bgaa tand ulam ih amjilt gargahiig huseye
Batuka (190.105.239.108) 2020-06-17 18:58:59
Залуу гишүүн гэхэд луйгаруудтай хуулийн хүрээнд мундаг тэмцдэг. амжилт энэ сонгуульд сонгогдох хүний нэг.
Sukhee (194.68.225.96) 2020-06-17 18:58:01
Шудрага ёс тогтоож нийгмийг өөрчилхөд чухал үүрэг гүйцэтгэж байгаа залуу гэж үнэлж явдаг шүү! Амжилт хүсэе
Battulga (149.154.153.188) 2020-06-17 18:57:14
Үнэхээр мундаг тань ийм сэтгэлтэй хүн олон байгаасай амжилт
(178.62.118.65) 2020-06-17 18:54:09
Үнэхээр хийж чадаж байгаа хүнийг урамшуулах ёстой. Худлаа магтаагүй, үнэн байдлыг нь дэмжиж, магтах ёстой. Та үнэхээр чадсан, цаашид таны өмнө маш урт зам байгаа. Мэддэг чаддагаа ард түмэндээ зориулж, хийе гэсэн сэтгэлээ түмэндээ хүргэх нь таны үүрэг шүү. Танд амжилт хүёье. Багаар нь дэмжинэээ
(178.62.89.60) 2020-06-17 18:53:27
Нямбаатараас өөр хувилбар даанч алга даа. Энэ хүнийг давж ажиллах хүн байвал зоригтой би гээд хэл дээ. Үнэндээ байхгүй л дээ. Амжилт
(68.183.148.95) 2020-06-17 18:52:44
Ta gishuunii uurgee ner turtei biyliilseen. Songinohairhanchuud taniig harj demjij bgaa shuu. Amjilt husey
(64.225.8.213) 2020-06-17 18:50:43
Нямбаатараас өөр хувилбар даанч алга даа. Энэ хүнийг давж ажиллах хүн байвал зоригтой би гээд хэл дээ. Үнэндээ байхгүй л дээ. Амжилт
Ганаа (202.21.127.102) 2020-06-17 16:55:40
Үнэн шдээ өөрийнхөө жаргалаар морь мал хөөгөөд мотоцикл энэ тэр бэлэглээд явуул явий шдээ. Өөрчлөлт шинэчлэлийн төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл ажиллаж байгаа хүн гэж хардаг. Амжилт
Нямчогдов (66.181.161.5) 2020-06-17 16:10:03
Мундаг Амжилт
(66.181.161.106) 2020-06-17 13:01:24
Үнэн шүү,