АНУ БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна

БНХАУ-ын Шинжаан мужид оршин суудаг Казах, Киргиз, Уйгар иргэдийн хүний эрхийг зөрчсөн, тусгаарлан хорьсон зэрэг үйл ажиллагаанд оролцсон Хятадын өндөр албан тушаалтнуудын эсрэг АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авна.

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Конгрессоос баталсан “Уйгар иргэдийн хүний эрхийг хамгаалах тухай 2020” хуулийг Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр батламжлан гарын үсгээ зурж, баталгаажуулжээ. 


Уг хууль хүчин төгөлдөр болсноор БНХАУ-ын Шинжаан мужид оршин суудаг Казах, Киргиз, Уйгар иргэдийн хүний эрхийг зөрчсөн, тусгаарлан хорьсон зэрэг үйл ажиллагаанд оролцсон Хятадын өндөр албан тушаалтнуудын эсрэг АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авах юм.

Улмаар АНУ ба БНХАУ-ын хоорондын зөрчилдөөн улам бүр ширүүсэх нөхцөл бүрдлээ гэж олон улсын шинжээчид харж байна. Учир нь Хонгконгийн хүний эрхийн асуудлаар хоёр улсын хоорондын байр суурь зөрчилтэй байгаа билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.