Ачаа тээврийн жолооч Беларусь дөрвөн иргэнээс халдвар илэрчээ

Ачаа тээврийн жолооч гаднын дөрвөн иргэнээс халдвар илэрч, 16 иргэн эдгэрлээ.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цар тахалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. 


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 17-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 363 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 359-д халдвар илрээгүй.

Тодруулбал, өчигдөр Алтанбулгийн хилийн боомтоор ачаа тээврийн 20 жолооч орж ирсэн. Үүнээс дөрөвт нь халдвар илэрсэн. Эдгээр нь 33, 36, 40, 50 настай Беларусь улсын иргэд байна.

Өчигдөр Сөүлээс ирсэн транзит нислэгээр 255 зорчигч ирсэн. Үүний тавыг сэжигтэй тохиолдол хэмээн үзэж ХӨСҮТ-д тусгаарласан. Эхний шинжилгээгээр сөрөг гарсан. Тусгаарлах байруудад хуваагдан орсон бусад иргэдийн хувьд ч ялгаагүй эхний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Мөн тандалтын зорилгоор 70 хүнд, Сэлэнгэ аймагт зургаан иргэний давтан шинжилгээг хийсэн. халдвар илрээгүй. 

Өнөөдөр их сайн мэдээтэй. ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Эдгээр хүмүүс нийт 18-65 хоног эмчлэгдсэн. Ингээд нийт 127 хүнийг эдгээгээп байна. Одоо 74 хүн эмчилгээнд байгаагаас 69 хүн нь хөнгөн, таван хүний биеийн байдал хүндэвтэр гэж үнэлэгдсэн" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.