Солонгост гацсан монголчууд нисэх онгоцны буудал дээр суулт зарлалаа

Солонгост гацсан монголчууд Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдлэхийг шаардаж, нисэх онгоцны буудал дээр суулт зарлалаа.

Солонгост гацсан монголчууд нисэх онгоцны буудал дээр суулт зарлажээ. Тэдний зүгээс Бид эх орондоо буцах эрхтэй”, “Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлмээр байна”, “Бид вирус зөөвөрлөгч биш” хэмээн яаралтай татан авахыг шаардаж буй юм.

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу энэ сард есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр 1500 гаруй иргэнээ татан авахаар төлөвлөсөн. Харин БНСУ-аас нийт зургаан удаагийн нислэгээр 1000 гаруй иргэнээ татан аваад байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.