Өнөөдөр Франкфуртээс ирсэн тусгай үүргийн нислэг өдөртөө Сөүл рүү хөөрнө

Франкфуртын чиглэлийн нислэгээр өнөөдөр 256 иргэн эх орондоо ирлээ. Тус онгоц өдөртөө буцаад Сөүл рүү нисэх аж.

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10.50 цагт Чингисхаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирлээ.

Тодруулбал, эрүүл мэндийн шалтгаантай 51, өндөр настан 33, жирэмсэн хоёр, бага насны хүүхэдтэй 50 гэр бүл, оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 120 иргэн ирсэн. Тус онгоц өнөөдөртөө буцаад Сөүл рүү нисэх аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.