САЙН МЭДЭЭ: Монголд үйлдвэрлэсэн хамгаалалтын хувцас олон улсын эрх авчээ

Монгол үйлдвэрлэгчид улсын нөөцөд 85 мянган ширхэг, ДЭМБ, Дэлхийн банкны захиалгаар 50 мянган ширхэгийг үйлдвэрлэн нийлүүлжээ.

Монгол Улсад үйлдвэрлэсэн хамгаалалтын комбинезон олон улсын эрх авчээ. Экспортын шинэ бүтээгдэхүүн болох боломжтой уг хамгаалалтын хувцсыг хоёрдугаар сараас цар тахлын эрсдэлтэй орчинд ажиллаж буй дотоодын эмч, эмнэлгийн ажилтнууд болон бусад албан хаагчдын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж эхэлсэн байна.

Хамгаалалтын хувцаснаас улсын нөөцөд 85 мянган ширхэг, ДЭМБ, Дэлхийн банкны захиалгаар 50 мянган ширхэгийг үйлдвэрлэн нийлүүлжээ.

Комбинезоны материал нь чанарын шаардлагад бүрэн нийцэж байгаа бөгөөд олон улсын эрх авч, гаднын улсуудад худалдаалах боломжтой болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.