Коронавирусний халдварын тохиолдол 9 сая давлаа

Дэлхий нийтээр коронавирусний 130.2 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, 3338 хүн нас барж нийт нас барагсдын тоо 469.6 мянгад хүрлээ.

Дэлхий нийтээр коронавирусний 130.2 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, 9 сая давлаа. Мөн өдөр 3338 хүн нас барж нийт нас барагсдын тоо 469.6 мянгад хүрлээ.

Тодруулбал, 24 цагийн дотор АНУ-д 26 мянга, Бразилд 16.8 мянган тохиолдол шинээр нэмэгджээ. Халдвар авагсдын тоо болон нас баралтаар дээрх хоёр улс өндөр хэвээр байна.

Харин Европт хөл хорионы дэглэмээ сулруулсаар байна. Герман улсад R  буюу нэг хүн бусдад халдвар тараах үзүүлэлт буцаад өсчээ. Харин Испани улс гурван сарын хугацаанд үргэлжилсэн онц байдлаа цуцалж, Европын улс орнуудын иргэдэд хилээ нээгээд байна. Иран улсад нас баралт эргээд өсөх хандлагатай болжээ. Тус улсад гурав дахь өдрөө дараалж нас барсан хүний тоо 100 давжээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.