Д.Нямхүү: Өнөөдөр долоон хүнд халдвар илэрснээс гурав нь 6-12 насны хүүхэд байна

Өнөөдөр 7 хүнд халдвар илэрснээс гурав нь 6-12 насны хүүхэд байна.

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 


Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 21-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймаг, ЗӨНҮТ-ийн салбар лабораторид нийт 359 хүний шинжилгээ хийжээ. Үүнээс 352 хүний шинжилгээ сөрөг гарсан. Ингээд нийт долоон хүнээс халдвар илэрлээ.

Энэ нь Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн дөрвөн хүний давтан, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр, Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн нэг жолоочоос илэрсэн. Насны хувьд 6, 11, 12, 29, 38, 63 насны хүмүүс байна. Эдгээрийн зургаа нь эрэгтэй, нэг нь эмэгтэй.

Мөн өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. 17-49 хоног эмчлэгдээд гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 213 болж, 153 нь эдгэрлээ. ХӨСҮТ-д 60 хүн эмчилгээнд байгаагаас 53 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-ээс эмчлэгдэж гарсан хоёр жирэмсэн хүний нэг нь төрөх тун дөхсөн тул ХӨСҮТ-д үргэлжлүүлэн тусгаарлагдахаар боллоо" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.