"Төмөр зам маргааш хэвийн үйл ажиллагаандаа орох боломжтой" гэв

Төмөр замын хэд хэдэн газар гэмтсэн эвдрэлийг маргааш орой гэхэд бүрэн янзалж, үйл ажиллагааг сэргээх боломжтой гэлээ.

Амралтын өдрүүдэд Төв, Говьсүмбэр аймагт үер бууж, хүний амь нас эндсэн билээ. Энэ талаар Зам тээврийн яамны газрын дарга М.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Авто зам, төмөр замын хэсэгт гэмтэл гарсан. Тухайлбал, Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Чойр, Улаанбаатар- Өндөрхааны чиглэлд авто тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Зам тээврийн салбарынхан шөнөжин ажиллаж дээрх авто замыг хугацаанаас нь өмнө нээсэн.

Одоогоор ажлын хэсгүүд үерт автсан замын гэмтлийг тодорхойлоод ажиллаж байна. Төмөр замын хэд хэдэн газар эвдрэл гарсан. Зургаан хэсгийн 2.8 км замд гэмтэл гарсан тул 400 гаруй хүн ажиллаж байна. Энэ эрч хүчээрээ ажиллах юм бол маргааш орой төмөр замын үйл ажиллагааг сэргээх боломжтой" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.