200 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл шатсан эвсэл алдагдсан эсэх нь тодорхойгүй байна

УИД-т гарсан галын үеэр тэнд байсан 200 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл хулгайд алдагдсан байж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд хэлж байна.

УИД-т гарсан галыг урьдчилсан байдлаар дэлгүүрийн өргөтгөлийн давхарт хар цаас нааж байсан иргэн аюулгүйн журам зөрчсөний улмаас гал алдсан гэж үзэж цагдаагийн байгууллагаас үзэж байгаа аж. гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй гэдгийг онцолсон юм.

Мөн галын улмаас 200 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл алдагдсан талаарх мэдээлэл цацагдсан. Гал гарснаас хойш 24 цагийн дараа хяналтын камер суурилуулсан тул эд зүйлс хулгайд алдагдсан байж болзошгүй гэж иргэдийн зүгээс үзэж буй юм.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “УИД-т гарсан галтай холбоотойгоор ажлын хэсэг гарч, хэргийн газарт үзлэг хийсэн. Мөрдөн байцаах алба дээр уг хэрэг шалгагдаж байна. Одоогоор тухайн газарт ямар бараа, материалууд байсныг тодруулж хохирлын хэмжээг тогтоох ажил явагдаж байна. Тухайн үед ямар бүтээгдэхүүн байсан, тэр нь галд шатсан уу, алга болсон уу гэдгийг  тогтоох үйл ажиллагаа явагдаж байгаа учраас алдагдсан эсвэл галд шатсан гэж хэлэх боломжгүй” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.