С.Жавхлан: Миний дууг хэн нь ч битгий сонсоорой

Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой. Энэ амьдрах насандаа энэ нутагт хэзээ ч ирэхгүй. Мөнгөнд хууртдаггүй болсон цагтаа надтай тааралдаарай.

УИХ-ын гишүүн С.Жавхлан ээлжит сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшсэн. Түүний хувьд төрөлх нутаг Увс аймагтаа нэр дэвших нь миний “тавилан” хэмээх трэнд үг олны дунд бий болгож байсан удаатай.

УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт нийт 23 хүн нэр дэвшиж, өрсөлдсөн. Улмаар МАН-аас нэр дэвшигч О.Цогтгэрэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар хамгийн өндөр санал авсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан нутгийнхандаа хандаж байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой. Энэ амьдрах насандаа энэ нутагт хэзээ ч ирэхгүй. Мөнгөнд хууртдаггүй болсон цагтаа надтай тааралдаарай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлтэй монголоо л хайрлаж яваарай. Би хэзээ ч нутагтаа дахин ирэхгүй” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.254.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.