Б.Дэлгэрсайхан: С.Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлсэн нь үнэн

УИХ-ын С.Баярцогтод 2007 оны үед 8.2 сая ам.доллар зээлээд найман сарын дараа эргүүлж авсан. Түүнд хахуулийн мөнгө өгөөгүй гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан цахим сүлжээнд өөртэй нь холбоотойгоор цацагдсан асуудалтай холбогдуулан тайлбар өглөө.
Тэрбээр" 2016 онд С.Баярцогт гишүүнийг яг ийм тавилттай жүжгээр гүтгэж байсан. Та бүхний мэдэж байгаачлан цэнхэр үст Цэрэн мэтийн нөхдүүд зохион байгуулалттай ажил явууллаа. Ийм юм ярьж байгаад харамсаж байна. 
Мөн өнгөрсөн үед хууль хяналтын байгууллагаар ажиллаж байсан зарим нэг хүмүүсийн отолцоогоор хийлээ. Миний хувьд ямар нэгэн байдлаар хууль бус юм хийсэн зүйл байхгүй. 2016 оноос хойш Швейцарийн прокурорт шалгагдсан. Өөрөөр хэлбэл, дэлхийгээр шалгуулчихаад байхад өөр яг юу хүсээд байгаа юм бэ. Өмнө С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхэж байсан. Би мэднэ. Өчигдөр хийсэн хамгийн сүүлийн лайвыг нь үзлээ. Монголд хийж бүтээж байгаа нь гутаагддаг юм байна. Намайг олон улсын гэмт хэрэгтэя холбоотой мэтээр ярьсан учраас шалгуулна. Мөн Швейцарийн сэтгүүлчийг шалгуулахаар шүүхэд өгсөн. 
Би 2004 онд уул уурхайн бизнест ороход С.Баярцогт хэн ч биш байсан. Гудамжинд байсан хүнтэй би яаж хуйвалдаан хийх юм" гэлээ.
-Гаднын байгууллага шалгаж байгаа зүйл бий юу. С.Баярцогтын дансанд мөнгө хийсэн асуудал яригдаж байна?
-Гаднын байгууллага шалгасан бичиг байна. 2019 онд таны дансыг цуцаллаа гэсэн бичиг тус улсын прокурорын газраас ирсэн.
-2016 онд таны хөрөнгө орлогын мэдүүлэгт байсан Болд гол төмөр ерөө гол 2018 оноос хойш байхгүй болсон. 
-1.5 сая ам.доллараар зарсан гэсэн зүйл ярьсан юм байна. Тийм зүйл байхгүй. Монгол Улс хууль дүрэмтэй. Төрд сонгогдон ажиллахаасаа өмнө 25 жил бизнес хийсэн. Болд төмөр ерөө гол компани хөрөнгийн зах зээл дээр гараагүй. 51 хувийг хятадын компани эзэмшдэг. Монгол талыг Чулуун гэдэг хүн рүү шилжүүлсэн. 
-Хятадуудад газар худалдсан асуудал яригдаж байна?
-Дорноговь аймагт хятадуудад газар өгсөн асуудал байхгүй. Би газар өгдөг эрх бүхий хүн биш.
-Таныг С.Баярцогтод мөнгө зээлүүлсэн асуудал яригддаг. Эна талаар тайлбар өгөхгүй юу?
-Би С.Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлүүлсэн нь үнэн. Тэр хагас жилийн дотор буйааж өгсөн.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.