Х.Баттулга: Иргэдийнхээ боломжийг хулгайлахгүй байхыг шинэ гишүүдээс хүсье

Ерөнхийлөгчийн товлон зарласнаар өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж байна.

Ерөнхийлөгчийн зарлан товлосы дагуу УИХ-ын анхдугаар чуулган боллоо. 

Чуулганыг нээж Ерөнхийлөгч  Х.Баттулга “УИХ-ын эрхэм гишүүд ээ, найм дахь удаагийн сонгуулиар сонгогчдын итгэл авч сонгогдсонд баярт хүргэж амжилт хүсье. Улс орны маань өмнө нийгмийн эдийн засгийн хүнд асуудал хүлээгдэж байна. Зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай үед та бүхэн хууль тогтоогч боллоо. Ард олны итгэлийг авсан тул ёс зүйтэй байж, иргэдийнхээ боломжийг ашиглаж хулгайлах бус иргэддээ илүү их боломж олгохын төлөө ажиллахыг хүсье.

Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас их хэмжээгээр авсан, увайгүй үйлдэл гарсан. Хүний амь хөнөөсөн, лиценз өөртөө авсан зэрэг хэрэгт нэр холбогдож, ард иргэдийн итгэлийг алдах тохиолдол удаа дараа гарсан.

Өөртөө болон бусдад давуу байдал олгосон баримт нь байхад хариуцлага хүлээлгэх ёстой.

Өмнөх парламентад сонгогдож байсан гишүүд 1170 тендер авсан нь тогтоогдсон.

Нэг гишүүн 1-46 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад бусдад шилжүүлсэн байна. Өнгөсрөн парламентад 18 тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан гишүүн хүртэл байна.

Парламентийн гишүүдийн авсан тусгай зөвшөөрлийг хуваавал нэг гишүүнд дунджаар 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байна.

Ийм зарчимгүй, ёс зүйгүй явдал та бүхнээс гарах ёсгүй. Та бүхэн ард түмэнд үйлчлэх ёстой болохоос биш өөрийн эд хөрөнгө арвижуулах учиргүй шүү. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан зургаан нэр дэвшигчийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорилоо. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо ямар ч тайлбар хийсэнгүй. Эн ч үүднээс огцрох шаардлага үүслээ. Сүүлийн жилүүдэд тус хорооны бүрэлдэхүүн огт өөрчлөгдөөгүй байгаа нь “Надад хэн хэлэх вэ” гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа нь харагдлаа. Тиймээс СЕХ-ны удирдлагууд яаралтай өргөдлөө өгч огцрохыг би шаардаж байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.254.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.