УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэмжлээ

Анхдугаар чуулганд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэмжжээ.

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Чуулганы эхэнд гишүүд тангаргаа өргөсөн. Одоо дараагийн УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар хэн байх талаар санал хурааж байна.

Тодруулбал, анхдугаар чуулган хэсэг завсарласан үеэр МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэвшүүлжээ. Ингээд нийт хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.