Хотын дарга тамгаа Ж.Батбаясгаланд шилжүүлнэ

Хотын дарга С.Амарсайхан өчигдөр гишүүний тангараг өргөсөнтэй холбогдуулан өнөөдөр Ж.Батбаясгаланд тамгаа шилжүүлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан ажлаа хүлээлгэн өгөх гэж байна. 

УИХ-ын тухай хуульд заасны дагуу сонгогдохоосоо өмнө бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол УИХ-ын гишүүн тангараг өргөхөөсөө өмнө чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байх ёстой.

Үүн дагуу хотын дарга өнөөдөр 12.00 цагт Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд тамгаа шилжүүлэн өгөх юм. Хотын дараагийн даргыг сонгох хүртэл Ж.Батбаясгалан түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.