У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас татгалзаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх үү?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдын суудлаасаа татгалзаж Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэсэн бор шувуу нисээд эхэллээ.

МАН-ын бага хурал эхэллээ. Бага хурлаар Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрээлдэхүүнийг хэлэлцэх юм.

Бага хурлаар гишүүд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн ч одоогоор хэн болох нь эргэлзээтэй байна. Учир нь ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэсэн бор шувуу нисээд эхэллээ.

Хэрэв тэр Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх бол Ерөнхий сайдад өөрийн талын хүнээ нэр дэвшүүлнэ гэсэн үг юм. Гэхдээ Ерөнхий сайдын суудлаас нэр дэвших боломжтой ч дээрх хувилбар түүний хувьд ашигтай. Энэ эргэлзээ МАН-ын Бага хурлын дараа тодорхой болно.

Түүнчлэн өмнөх парламентын зарим гишүүд сайдын суудлын тохироотойгоор нэр дэвшээгүй гэсэн яриа явсан. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр юм. Түүнийг Батлан хамгаалахын сайдын тохироотойгоор нэр дэвшээгүй гэж ярьдаг. Тэгвэл тэрбээр энэ талаар  “Сонгуульд амжилттай оролцож, багаа удирдсан МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэвшүүлнэ. Намайг сайдаар дэвшүүлнэ гэсэн мэдээлэл би сонсоогүй” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.254.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.