Д.Цогтбаатар: Манай улс төвийг сахих статустай улс байгаагүй. Би дэмждэггүй

Монгол Улс өөрийнхөө байр суурийг хэрэгтэй үедээ илэрхийлэх эрх чөлөөгөө авч үлдэх ёстой. Үүнээс биш өөрийгөө хүлэх ёсгүй.

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Бага хурлаар дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэх юм.

Ингээд Бага хурлын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Ерөнхий сайдын асуцдал шийдэгдсэний дараа Засгийн газрын шинэ бүтцийн асуудал яригдана. Бид мөрийн хөтөлбөртөө маш тодорхой заасан. Соёлын яам нэмнэ гэж. Учир нь 30 жил бид хөгжихдөө иргэдийнхээ соён гэгээрлийн тал дээр маш том зай үлдээсэн байна. Энэ зайг нөхөх ёстой гэсэн. Тиймээс Соёлын яам нэмэгдэнэ.

Миний хувьд сайдаар үлдэх эсэх нь дараагийн шатны хэрэг. Гадаад харилцааны яамны сайд гаднаас болох байх гэж бодож байна. Монгол Улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. Хүмүүс андуураад байна. 2015 онд төвийг сахих статустай болох гэж оролдсон. Гэвч манайхтай түнш орнууд ойлгохгүй байна.

Монгол Улс өөрийн амжилттай явж ирсэн бодлоготой орон. Энд төвийг сахих нэг ч заалт байгаагүй. Миний хувьд энэ статусыг дэмждэггүй.

Монгол Улс өөрийнхөө байр суурийг хэрэгтэй үедээ илэрхийлэх эрх чөлөөгөө авч үлдэх ёстой. Үүнээс биш өөрийгөө хүлэх ёсгүй. Дэлхий дээр зургаа, долоон улс л төвийг сахих албан ёсны байр суурьтай байдаг” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.