Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг "улираана"

МАН-ын Бага хурлаар гишүүд У.Хүрэлсүхийг үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар ажиллуулахыг дэмжлээ.

МАН-ын Бага хурал танхимаас 189 гишүүн, хөдөө орон нутгаас буюу цахимаар 97 гишүүн нийт 87.5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдын талаар хэлэлцсэн юм. Намын гишүүдийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улираах санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжжээ.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Энэ удаагийн хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Монголын ард иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь дэмжиж итгэл хүлээлгэсэн учир түүнийг үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар ажиллуулахад санал нэгдэн 100 хувь дэмжлээ. Ерөнхийлөгчид өргөн барина. Ирэх дөрвөн жилд маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх улирснаар тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллах юм.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.237.254.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Mongoliin ard tumen (150.129.141.175) 2020-07-01 15:12:02
Ter Batzandang bitgii oirtuul ard tumen hudalchiig ni medsen shuudee tegeed ch songoogui shuu