С.Ганбаатар: МАН ханцуй доторх наймаагаа аргалахын тулд сайд нарыг сонговол утгаа алдана

Шинэ Засгийн газар ямар зорилго, зорилтыг биелүүлэх гэж байгаатайгаа уялдуулан сайд нараа сонгохыг зөвлөе.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд багтах сайд нар хэн байх асуудал нийгэмд хүлээлт үүсгээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Засгийн газрын бүрэлдэхүүн, Ерөнхий сайдын асуудал дээр нэг л байр суурийг хэлнэ. Энэ бол эрх баригч намын асуудал.

Гэхдээ хэнийг сонгох нь бараг тодорхой болчихсон. Сөрөг хүчний хувь нарийн зүйл хэлэхээс илүү анхаараасай гэж үзэх ганц зүйл байна. Тухайлбал, шинэ Засгийн газар ямар зорилго, зорилтыг биелүүлэх гээд байгаа юм гэдгээ тодорхойл.

Цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн, уул уурхайн түүхий эдээ хятад, япон руу олигтой гаргаж чадахгүй байгаа үе. Яг энэ үед бид ямар шат дараалсан ажил хийх вэ. Шинээр ажлын байр бий болгохын тулд ямар алхам хийхтэйгээ уялдуулан сайдаа сонгоорой. Түүнээс биш ханцуйн доторх наймаагаа аргалахын тулд хүн сонговол утгаа алдана.

Миний хувьд 62-ын бүлэгтэй Засгийн газрын эрх мэдлийг давруулахгүйхэн шиг ажиллана. Тэд даварна. Мөнгөнд их дуртай. Үүнийг нь хазаарлаж, болохгүй зүйлийг нь хэлэх нь сөрөг хүчин бидний үүрэг”

Сэтгэгдэл:
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.