БАЯНГОЛД НҮҮРГҮЙ БОЛСОН С.ЭРДЭНИЙН ДАРААГИЙН “ХОРГОДОХ” ГАЗАР НЬ АРХАНГАЙ

Нийслэлийн Баянгол дүүргийг бараг л хувьчлаад авчихсан юм шиг аашилдаг түүнийг баянголчууд гурван ч удаа УИХ-ын гишүүнээр, тойрон хүрээлэгчдийг нь 12 жил Баянгол дүүргийн удирдлагад сонгосон, итгэл үзүүлсэн. 12 жил гэдэг бага хугацаа биш.

УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнөхөн Архангай аймгийн АН-ыг хоёр хуваан талцуулж, дүрмийн бусаар өөрийн хүнд өгсөн АН-ын дарга асан С.Эрдэнэ Баянгол дүүргээс УИХ-д өрсөлдөөд үсгүй арчуулсан нь саяхан. Тэгвэл түүний дараагийн “хоргодох” газар нь Архангай аймаг ажээ. Өөрийн баруун гар Д.Золжаргалдаа АН-ын дүрмийг илт зөрчин, гишүүд дэмжигчдийн үзэл бодлыг үл ойшоон Архангай аймгийн АН-ын даргын тамгыг гардуулсан нь АН-аас Архангай аймагт нэр дэвшсэн гурван нөхөрт нэлээдгүй хүнд туссан. Угтаа Архангай аймгийн АН-ын хуучин даргыг нь эвтэйхэн тойглоод УИХ-ын сонгууль өнгөрөөчихсөн бол ядаж Архангайгаас нэг суудал авчих боломж байсныг намын гишүүд нь дээр дооргүй ярьдаг юм билээ. Мөн Д.Золжаргалыгаа УИХ-ын сонгуульд явуулсан нь бодлогын чанартай, бууриа засах маягтай байсан нь одоо нэгэнт гэрэл цохичихлоо. Очсон газар бүрээ самарч явдаг АН-ын дарга асан С.Эрдэнийг Архангай аймгийн жирийн иргэд байтугай, АН-ын гишүүд, дэмжигчид нь хүлээж авахгүй, таагүй хандаж Д.Золжаргалыг нь шар махтай нь хатааж байгаа сурагтай. Учир нь “Архангай аймгийн Ардчилсан намын идэвхитэн гишүүдэд зориулсан сургалт”-ыг зохион байгуулагч нь С.Эрдэнэ, ерөнхий санхүүжүүлэгч нь бас л С.Эрдэнэ болохоор тэр. Нийслэлийн Баянгол дүүргийг бараг л хувьчлаад авчихсан юм шиг аашилдаг түүнийг баянголчууд гурван ч удаа УИХ-ын гишүүнээр, тойрон хүрээлэгчдийг нь 12 жил Баянгол дүүргийн удирдлагад сонгосон, итгэл үзүүлсэн. 12 жил гэдэг бага хугацаа биш. АН-ын дарга асан С.Эрдэнэ, түүний тойрон хүрээлэгчид Баянгол дүүргийг хөгжүүлэхээр бол хөгжүүлэхээр л хугацаа. Харамсалтай нь С.Эрдэнэ, түүний тойрон хүрээлэгчид хөлжөөд Баянгол дүүрэг хөгжлийн бараа хараагүй нь бодит үнэн. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам үсгүй арчуулсан нь ч С.Эрдэнийн гавьяа. Одоо харин нэг удаа Вангадчихъя... С.Эрдэнийн Архангайг дараагийн “хоргодох” газар болгох санаархал нь огт бүтэхгүй. Зүй нь, АН-ыг ялагдуулсан “гавьяа”, Архангайн ардчиллыг булшилсан “ял” хоёр нь түүнд гай болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.219.167.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.