Баянгол дүүргийн МОНГОЛ АРДЫН НАМ сонгуульд НЭР ДЭВШИГЧИДТЭЙ “ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” байгуулав

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН МОНГОЛ АРДЫН НАМ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Аардын Намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ өчигдөр хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн Монгол Ардын Намын дарга Ж.Ганбаатар болон Баянгол дүүргийн иргэд, сонгогчид оролцов.

Энэ үеэр Баянгол дүүргийн нэр дэвшигчид Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нартай хариуцлагын гэрээ байгуулсан юм.

Баянгол дүүргийн Монгол Ардын Намын дарга Ж.Ганбаатар “Нийтийн тэгш оролцоог хангасан, иргэдийн эрх ашгийг дээдэлсэн “ШИНЭ-БАЯНГОЛ” дүүргийг иргэд, сонгогч Та бүхэн хүсч байгаа. Баянгол дүүргээ бид нэг хүний үгээр биш иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг шударга, бүтээлч удирдлагатай дүүрэг байлгахын төлөө ажиллана. Баянгол дүүргийн хөгжлийн төлөө итгэл зүтгэл гарган, хоёргүй сэтгэлээр ажиллах бүтээлч мэдлэг боловсролтой, иргэд та бүхнийг бүрэн төлөөлж чадах боловсон хүчнээ Баянгол дүүргийн Монгол Ардын Намаас дэвшүүлж, иргэд та бүхэндээ илгээж байна” гэсэн юм.

 Түүнчлэн “УИХ, Засгийн газраас гарч буй бодлого шийдвэрийг дүүрэгт улстөржсөний улмаас ард иргэд хохирч үлдсэн жишээг тус дүүргээс харж болохоор байна. Иймд Засгийн газраас явуулж байгаа бодлого шийдвэр сум, дүүрэг, аймаг нийслэлд хэрэгждэг байх ёстой. Нэг бодлого, зорилго, нэг туган дор нийслэл хот, Баянгол дүүргийнхээ сайн сайхны төлөө хүчээ нэгтгэж, хамтарч, хүчин зүтгэцгээе” гэж Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх онцоллоо.

Мөн нийслэлийн Монгол Ардын Намаас НИТХ-д Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Б.Сэмжидмаа, Ч.Мэндбаяр, Г.Гангамөрөн, Д.Ихбаяр нарын 6, дүүргийн ИТХ-д 41 хүн нэр дэвшиж байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.