БАЯНГОЛЫН ИХ УЛС ТӨРИЙН БУЖИГНААН БУЮУ С.ЭРДЭНИЙН “ХАРААЛ”

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед Улаанбаатар хотод Баянгол дүүрэг шиг цэвэр цэмцгэр, сайхан дүүрэг байдаггүй байлаа.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед Улаанбаатар хотод Баянгол дүүрэг шиг цэвэр цэмцгэр, сайхан дүүрэг байдаггүй байлаа.

Өнөөдөр харин хамгийн хөгжилгүй, цэвэргүй дүүрэг нь Баянгол болж. Ийм болгосон хамгийн том хүчин зүйл нь 1996 оны улстөрийн том урвалт байлаа. Тэрхүү сериалын гол дүр нь С.Эрдэнэ гэж Баянголыг зайдалсан, ардчиллыг авсалсан нөхөр байв.
Монголын улстөрд С.Эрдэнэ хоёр шалтгаанаар маш тод бичигдэнэ. Нэгдүгээрт, Баянголыг өмчилж эзэн суугаад адаг сүүлд нь хөгжлөөрөө хотын адагт аваачсан “гавьяа” С.Эрдэнийнх... Удаагийнх нь 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга сэтэр зүүж, үсгүй арчуулсан “гавьяа” бас түүнд наалдана. С.Эрдэнэд Монголын төрд байгуулсан гавьяа ширхэг ч байхгүй... Харин ч тарьсан гай нь их. 
Бүр тодруулъя! 1996 оны орон нутгийн сонгуульд МАХН 21, МҮАН 10, МСДН 4 суудал авсан байдаг. Харамсалтай нь 21 суудал авсан МАХН засаглах бус 10 суудал авсан МҮАН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ Засаг дарга болсон байдаг юм, тавилан юм даа...

Тухайн үеийн МАХН-ынхан арчаагүй байсан уу, С.Эрдэнэ зангарагтай байсан уу гэдэг нь бас сонин. Гендээ ч бий, гооньдоо ч бий гэдэг шиг хэн хэндээ л учир шалтгаан нь байсан байдаг. С.Эрдэнэ бүхэл бүтэн 21 суудалтай МАХН-аас 6 төлөөлөгчийг урвуулж дүүргийн Засаг даргын суудлынхаа бүрээсийг гөвсөн байдаг юм. Тэр 6-гийн жишээ өнөөдөр ч ууган намд тод томруун жишээ болж яригддаг. Урвуулсан урвасан хоёр бие биедээ барьцаатай болоод урвасан тухай тухайн үеийн төлөөлөгчид ч бас ярилцах юм билээ. 6-гийн 6 төлөөлөгчийг урвуулж чадсан С.Эрдэнэ Баянголд эзэн сууж сүүлийн 8 жилд Баянгол яаж уруудаж, яаж доройтсоныг улаанбаатарчууд бид бэлхнээ мэднэ. С.Эрдэнийн Баянголд эзэн суусан учир шалтгааны зах зуухаас сөхөхөд л ийм. Учир зангилааг нь хөөгөөд утасны үзүүрийг хөвбөл мөн ч их сэжүүр гарна даа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.94.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.