УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД АСНЫ ОХИН ТҮМНИЙ МӨНГИЙГ ӨӨРИЙН ЮМ ШИГ “ЦУСАЛДАГ” ЖИШЭЭ

Монголын төр тэдний гэр бүлд ямар өртэй юм бэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж буй эрхэм бол УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Цогзолмаагийн охин Саранжавын Баясгалан юм. Үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нараас ээжээрээ гуйлган түүлгэн, хаацайлуулан байж Төрийн албаны зөвлөлөөс томилж болохгүй гэсэн шийдвэрийг зөрчүүлэн ажилтайгаа зууралддаг энэ эрхэм хатагтайн ичих нүүргүй үйлдэл анхаарал татна.

УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Цогцзолмаагийн охин Саранжавын Баясгалангийн төсвийн мөнгийг хууль бусаар, зориулалтын бус зүйлд зарцуулсан байж болохуйц баримт шилэн дансан дээр эв илхэн дурайж байна. Үүнийг нь шалгуулахаар АТГ-т өгчээ. Өндөр дүнтэй арга хэмжээнүүдийг ямар ч тендергүйгээр шууд гэрээ байгуулан зарцуулахдаа гаршсан нь түмний нүдэнд ил болж байна. Ийм үзэгдлийг цаг алдалгүй зогсоож, гэр бүлийн бизнесээс аялал жуулчлалын салбарыг аврахгүй бол туйлдаж буй энэ салбар, ард түмний төлсөн татвар хоёрт тэвчээрийн хязгаар бий!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.94.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.