Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст ажиллав

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст ажиллав

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбаатар, Б.Ганчулуун, Д.Жаргалсүрэн нарын хамт Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн хамт олонтой уулзлаа. Уг уулзалтад Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга М.Батсайхан, дүүргийн I хэлтсийн дарга, хурандаа Ц.Амгалан-Энх нар оролцож, тус хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар танилцуулж, санал хүсэлтээ хэллээ.

Энэ үеэр Цагдаагийн газрын дарга М.Батсайхан “Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэс нь 383 алба хаагч, 10 тасаг, 6 хэсгийн бүтэцтэй. Тус хэлтэст Гэр бүлийн хүчирхийлэл, Залилан, Хулгайлах гэмт хэргийн санал гомдол ихэнх хувийг эзэлдэг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл тасралтгүй ирдэг.

Бид өдөр тутамдаа зөрчил илэрсэн тохиолдол бүрийг засуулж, мэдүүлэг авах зэргээр дэмжлэг үзүүлэн эрүүлжүүлэх, саатуулах байрны үйл ажиллагааг тогтмол шалгаж, зөрчил дутагдлыг багасган ажилладаг юм. Дээр хэлсэнчлэн дан ганц цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн хэргийг таслан зогсоож, дахин гэмт хэрэг үйлдэгдэхгүй байна гэвэл худлаа.

Төр иргэний хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх, дүүргийнхээ хороодын засаг дарга, нийгмийн ажилтантай хамтарч, иргэддээ тогтмол мэдээллийг өгч, хамтдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж, ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Тэгвэл дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Та бүхний өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэл дээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, хороодын Засаг даргын тамгын газар болон цагдаагийн байгууллага хамтарч ажиллаж байж, хамгийн их бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдийг бууруулж чадна. Энэ тал дээр бидний зүгээс урт болон богино хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, аль аль талаасаа уялдаа холбоотой ажиллая” гэж хэлэв.

Нэмж хэлэхэд, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст Телекамерийн хяналтын өрөөний камержуулалтыг сайжруулах, интернэт, тоног төхөөрөмжийг нэмэх, барилга байгууламжийн өнгө үзэмж, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэх шаардлагатай. Мөн төр иргэний хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй  байгаа аж..

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.94.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.