COVID-19: Бидний мөрдөх ёстой 7 гол дүрэм

COVID-19: Бидний мөрдөх ёстой 7 гол дүрэм

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 406 болоод байна. 

Иймээс ард иргэд өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс ХӨСҮТ, УОК, ЭМЯ-наас өгч буй зөвлөгөө зөвлөмжийг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй болохыг ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. 

Мөн тэрбээр "Эрсдэлтэй энэ цаг үед дараах зөвлөгөөг ард иргэд дагахыг хүсье. Үүнд

  1. Амны хаалтаа гадаад, дотоод орчинд зайлшгүй зүүх шаардлагатай
  2. Гараа сайтар савандаж угаах
  3. Гар халдваргүйжүүлэх уусмал биедээ байнга авч явах
  4. Гэр орондоо өөрт буй боломжит ариутгалын бодисоор цэвэрлэгээ хийх
  5. Хоорондоо цахим буюу утсаар харьцах
  6. Үйлчилгээний газраар орохдоо хүн хоорондын зайг зайлшгүй барих
  7. Олон нийтийн газраар явахгүй байх

Бид бүхэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хавьтлуудын тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Холбогдох мэдээ мэдээллийг тухай бүр танилцуулна" гэлээ. 

Зөвлөгөө авах утас: 119, 100, 8008, 6829

Сэтгэлзүйн зөвлөгөө авах утас: 1800 2000

Сэтгэгдэл:
Таны IP: (3.94.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.